Menu

Зөв бичих зүй

Монгол хэлний кирил бичгээр алдаагүй зөв бичиж сурахад кирил үсгийн цагаан толгойн дэс дарааг чээжлэхээс эхэлнэ. Төрөл бүрийн толь бичиг ашиглах болон нэрсийн дараалал бичих, бүртгэл хөтлөх, номын сангийн жагсаалт ашиглах зэрэгт цагаан толгойн үсгийн дэс дарааг мэдэж байх шаардлагатай байдаг.

        Кирил бичгийн цагаан толгой 35 үсэгтэй. Үүнээс:

        13 эгшиг үсэг: а, э, и, о , у, ө, ү, я, е, ё, ю, ы, й

        20 гийгүүлэгч үсэг: б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч,ш, щ

        2 тэмдэг үсэг: ь, ъ

Сүүлд засварласанПүрэв, 19 1-р сар 2017 06:54
Дээш