Menu

Үг хурааж товчлон бичих дүрэм

Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичиж болно.

- Эхний үеэр хураана. Жишээ нь: ня-бо (нягтлан бодогч), проф. (профессор), ам.доллар (америк доллар) гэх мэт.

- Эхний үсгээр хураана. Жишээ нь: МАН (Монгол Ардын Нам), ШУА (Шинжлэх Ухааны Академи), МУ (Монгол Улс) гэх мэт.

- Заримдаа хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр хураана. Жишээ нь: БХ (Баянхонгор), УБ (Улаанбаатар) гэх мэт.

- Зарим үгийг эх адгийн үсгээр хурааж болно. Жишээ нь: 18-р хурал, 5-р сар, н-р (нөхөр), д-р (доктор) гэх мэт.

- Оноосон нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор бичнэ. Үеэр хураавал үеийн эхний үсгийг болон бүх үсгийг томоор бичнэ. Жишээ нь: МУ (Монгол Улс),ХЗХ (Хөгжмийн зохиолчдын холбоо), Монэл (Монгол Электрон), МонЦаМэ болон МОНЦАМЭ (Монголын цахилгаан мэдээ) гэх мэт.

- Хүний овог нэрийг эхний үсгээр хураавал томоор бичиж, ард нь цэг тавина. Бусад оноосон нэрийг хураавал хураасан үсгийн ард цэг тавихгүй. Жишээ нь: Д.Нацагдорж, Ц.Гайтав, А.С.Пушкин, Ц.Д. (Ц.Дамдинсүрэн) гэх мэт.

Дэлгэрэнгүй...

Үеэр тасалж, мөр шилжүүлэх дүрэм

- Үгийг эгшгийнх нь тоогоор үе болгоно. Урт, хос эгшиг нэг үе бүтээнэ. Жишээ нь : ард 1 үетэй, оон 2 үетэй, уам-тай 3 үетэй, байуул-лаын-хаа 5 үетэй

- Үгийг үеэр таслахдаа үелэх заагт буй гийгүүлэгчийн тоог харгалзана. Үелэх заагт нэг гийгүүлэгч байвал өмнүүр нь (Э-ГЭ), хоёр байвал хоорондуур нь (ЭГ-ГЭ), гурав байвал гурав дахийн өмнүүр (ЭГГ-ГЭ), дөрвөн гийгүүлэгч байвал дөрөв дэхийн өмнүүр (ЭГГГ-ГЭ) тасална. Жишээ нь: Го-лын, нүүд-лийн, үйлд-вэ-рийг, тө-рөлхт-ний гэх мэт.

- Хатуу, зөөлний тэмдгийг өмнөх гийгүүлэгчийг нь дагуулан үелнэ. Жишээ нь: Үзь-e, өгь-e, ха-руулъ-я, болъ-ё, гавь-яа гэх мэт.

- Нэг мөрөөс нөгөө мөрт үгийг шилжүүлэхдээ үеэр тасалж шилжүүлнэ. Нэг үеийг хоёр мөрт хуваан бичиж болохгүй. Жишээ нь: Эмх-тгэ-ли-йг

Дэлгэрэнгүй...

Том үсгээр бичих дүрэм

- Өгүүлбэрийн эхний үгийг том үсгээр эхлэн бичнэ.

- Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг оноосон нэрийн эхний үсгийг томоор бичнэ. Жишээ нь: Улаанбаатар хот, Завхан аймаг, Д.Нацагдорж, Богд уул

- Дэлхий дахины албан байгууллага ба олон нийтийн байгууллагын нэрийн үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ. Жишээ нь: Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллага

- Улс гүрний хэмжээний байгууллага, албан газрын /яам, зөвлөл, холбоо/ нэрийн үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ. Жишээ нь: Монгол Улсын Их Сургууль, Монголын Ногоон Нам, Монголын Ахмадын Холбоо, Гадаад Хэргийн Яам

- Аймаг, сум, дүүрэг, төв байгууллагын харьяа байгууллага, албан газрын нэрийн зөвхөн эхний үгийг томоор эхлэн бичнэ. Жишээ нь: Хэл зохиолын хүрээлэн, Баянзүрх дүүрэг, Татварын хэлтэс, Аман зохиолын салбар

- Хоёр үгээс бүтсэн оноосон нэрийн хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг том үсгээр эхэлж

Дэлгэрэнгүй...

Цэг, тэмдгийн дүрэм

Цэг /./

- Хүүрнэсэн, ерийн хүссэн, захирсан өгүүлбэрийн төгсгөлд цэг тавина. Жишээ нь: Өглөө боллоо. Хичээлээ сайн хийгээрэй. Та сууна уу.

- Хүний эцэг, эхийн нэрийн эхний үсэг болон үеэр товчилсон бол тухайн үсэг, үеийн ард цэг тавина. Жишээ нь: Ц.Дамдинсүрэн,  Б.Явуухулан, Лу.Дандар, Чой.Лувсанжав

- Дэс дугаарын тоо, үсгийн ард цэг тавьж дугаар гэсэн утга илэрхийлнэ. Жишээ нь:

      1. А.Анар           (нэгдүгээрт А.Анар)                           
      2. Г.Амараа      (хоёрдугаарт Г.Амараа
      3. Т.Болор         (гуравдугаарт Т.Болор)

           а.

           б.

           в.

- Огноо бичихэд он, сар, өдрийг цэг тавьж зааглана. Жишээ нь: 2016.01.01

Давхар цэг /:/

- Ямар нэг зүйлийг тоочин өгүүлэхийн өмнө хэрэглэнэ. Жишээ нь: хичээлийн хэрэгсэл: үзгэн бал, харандаа, үзүүрлэгч, дэвтэр, шугам,     балын харандаа

- Хэн нэгний хэлсэн үг, бодол, санааг илтгэсэн үгийн өмнө бодогч, өгүүлэгч эзний дараа давхар цэг тавиад уг хөндлөнгийн үгийг хашилтад     бичнэ. Жишээ нь:

Зохиолч С.Эрдэнэ өгүүлрүүн: “.........................”

Чингис хаан сургасан нь: “..............................”

- Давхар цэгийг тавиад хашилтын оронд урт зураас хэрэглэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш:

- Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв.

- Ямар нэг зүйлийг эш татах, жишээ татах, тодотгож хэлэхийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай үгийн ард хэрэглэнэ. Жишээ нь:

Дэлгэрэнгүй...

Харь хэлний үгийг зөв бичих дүрэм

    Монгол хэлэнд эрт үед орж ирээд монгол хэлний авиа зүйд зохицон хувирч монголжсон харь үг олон байхаас гадна хожуу үед орж ирэн тухайн хэлнийхээ дуудлага, бичлэгийг хадгалсаар буй үгс байдаг. Эдгээр үгийг бичихэд зөв бичих зүйн гарал үүслийн зарчим буюу тухайн хэлнийх нь дуудлага бичлэгийг харгалзахаас гадна дагавар нөхцөл залгахдаа авиа зүйн зарчмыг баримтлан тодорхой дүрмээр бичнэ.

- Монгол хэлний авиа зүйд зохицож, монгол үг шиг болж, монгол хэлний үсгийн дүрмээр бичдэг үгс байна. Жишээ: замок - замаг - замгийг, дежур - жижүүр - жижүүрлэх, дифтэра - дэвтэр - дэвтрээ, чуанху - цонх - цонхтой, сабун - саван - савангийн

- Харь хэлний үгийг гарал үүслийн зарчмаар, тухайн хэлний дуудлага бичлэгийг баримтлан бичнэ. Жишээ нь: ресторан, рашаан, лхагва, инженер, менежер, компани

- Гадаад хэлбэрээрээ харь хэлний үг болох нь танигдаж байгаа үгсийг бичихэд монгол хэлний эгшиг, гийгүүлэгчид холбогдох болон гээгдэх эгшгийн зөв бичих дүрэм хамаарахгүй.

- Харь хэлний үгэнд залгавар залгахдаа тухайн үгийн эгшгийн тоо болон эр, эм үгийн аль нь болох, өргөлт нь аль эгшиг дээр байгаа зэргийг харгалзана.

♦ Харь үгэнд ямар нэг эр эгшиг орсон бол эр үгийн нөхцөл залгана. Жишээ нь: Киноны, телефоныг, дипломын, магистрын,

Дэлгэрэнгүй...

Зарим тийн ялгалын нөхцөлийг зөв бичих дүрэм

Харьяалахын тийн ялгалын нөхцөлийг зөв бичих: Харьяалахын тийн ялгалын

-ийн, -ын, -ий, -ы, -н гэсэн нөхцөлүүд бий.

-  Эр үгэнд -ы, -ын, эм үгэнд -ий, -ийн нөхцөлийг залгана.

-  -ы, -ий нөхцөлийг “н”-ээр төгссөн үгэнд залгана. Жишээ нь: түмний, олны, орчны, гүний, охины, оюуны гэх мэт. Зарим гийгүүлэгчээр төгссөн үгэнд юм уу, эгшгээр төгссөн үгэнд залгахад -ний, -ны гэж “н” гийгүүлэгч жийрэглэж бичих тохиолдол байна. Энэ нь монгол бичгийн уламжлалтай холбоотой. Жишээ нь: мод + ы=модны, ус + ы=усны, сүү + ий=сүүний, нар + ы=нарны, алга + ы=алганы, салхи + ы=салхины, тархи + ы=тархины, унага + ы=унаганы

Жич: Монгол хэлний хэрэглээнд -ы, -ий нөхцөлийг -ны, -ний гэж бичдэг үгс олон болж байна. Энэ нь хэлний хувьсал хөгжилтэй холбоотой тул харилцааны орчноор зохицуулна. Жишээ нь: төмсний, хүнсний, хумсны, гуравны, дөрөвний гэх мэт.

-   нөхцөлийг хос ба урт эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээ нь: туурайн, ойн, гахайн, буудайн, уурхайн, хөхөөн, тариан

-  Хэлний угийн “н”-ээр төгссөн эр, эм үгийн үндсэнд “г” гийгүүлэгч жийрэглэж харьяалахын тийн ялгалын нөхцөлийн -ийн хувилбарыг залгана. Жишээ нь: байшингийн, хунгийн, сангийн, буйдангийн, үе тэнгийн, эдлэнгийн, орчлонгийн

-ын, -ийн нөхцөлүүдийг бусад тохиолдол буюу гийгүүлэгч болон богино эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээ нь: аавын, арвын, баярын, ихрийн, мөрийн, тээрмийн, бодлогын, даргын, шөнийн, үнийн

Жич: Харьяалахын тийн ялгалын нөхцөл залгахад илэрхийлэх утгаасаа хамаараад хоёр янзаар хувилдаг үгс бий. Жишээ нь: цагийн хуваарь, цагны зүү, сарын эхэн, сарны зураг гэх мэт. Энэ мэт жишээг -ийн, -ын нөхцөл залгасан нь хийсвэр утга, “-ний, -ны” нөхцөл

Дэлгэрэнгүй...

Зарим дагавар, нөхцөл, залгаврыг зөв бичих дүрэм

Үйл үг бүтээх “-л” дагаврыг зөв залгаж бичих:

- Эгшгээр төгссөн үгэнд шууд залгана. Жишээ нь: тоо + л=тоол, ганзага + л=ганзагал, аяга + л=аягал, унага + л=унагал /Э+л=шууд/

- Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад ард нь эгшиг бичнэ. Жишээ нь: хайр + л=хайрла, үзүүр + л=үзүүрлэ, хоол + л=хоолло, тов + л=товло, үзэг + л=үзэглэ, учир + л=учирла, зүйр + л=зүйрлэ, хунгар + л=хунгарла /7+л=лЭ/

- Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад өмнө нь эгшиг бичнэ. Жишээ нь: хурд + л=хурдал, онц + л=онцол, тус + л=тусал, эх + л=эхэл, дээд + л=дээдэл, хайч + л=хайчил, мөрөвч + л= мөрөвчил, өргөмж + л=өргөмжил, ач + л=ачил, онош + л=оношил  /9+л=Эл/

- Өмнөө заримдаг гийгүүлэгчтэй “с” юм уу “ш”-ээр төгссөн цөөн үгэнд залгахад үгийн үндэс эвдрэхээр байвал ард нь эгшиг бичнэ. Жишээ нь: хавтас + л=хавтасла, холтос + л=холтосло, хувцас + л=хувцасла, идэш + л=идэшлэ, гэдэс + л=гэдэслэ /9Эс, ш+л=лЭ/

- Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд залгахад зөөлний тэмдгийг “и” болгож солино. Жишээ нь: хань + л=ханил, шавь + л=шавил, боть + л=ботил, сургууль + л=сургуулил /Ь+л=и/

“л” дагаврын араас нөхцөл орсон тохиолдолд нэгэнт үүссэн үгийн үндсийг эвдэхгүй бичнэ. Жишээ нь: Эх + л = эхэл + нэ= эхэлнэ, дээш+ л= дээшил + нэ= дээшилнэ, үзүүр + л= үзүүрлэ + жээ= үзүүрлэжээ гэх мэт.

Үйлээс нэр үг үүсгэх “-лага, -лого, -лэг, -лөг”, “-лга, -лгэ, -лго, -лгө” хэмээх хувилбартай дагаврыг зөв залгаж бичих:

- Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд -лага, -лого дагаврыг залгана. Жишээ нь: бод-лого, завсар-лага, ач-лага, зар-лага, хард-лага

Дэлгэрэнгүй...

Тэмдэг үсгийн дүрэм

Тэмдэг үсэг нь авиа тэмдэглэдэггүй зөвхөн тусгаарлах, зөөлөрснийг тэмдэглэх, ялгах үүрэгтэй байдаг.

Хатуугийн тэмдэг бол зөвхөн тусгаарлах үүрэгтэй.

- Эр үгэнд гийгүүлэгчийн дараа орсон “-я”, “-ё” эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдаж байвал түүнийг өмнөх гийгүүлэгчээс нь хатуугийн тэмдэг (ъ)-ээр тусгаарладаг. Жишээ нь: явуул + я=явуулъя, оч + ё=очъё, ярилц + я=ярилцъя, сонирх + ё=сонирхъё.

Жич: Монгол хэлний товъёг гэсэн үгээс өөр ямар ч үгийн язгуурт хатуугийн тэмдэг (ъ) орохгүй. Тодруулбал, авьяас, гавьяа, томьёо, Адьяа, Сумьяа, завьяа гэх мэтээр зөөлний тэмдэгтэй бичдэг.

Зөөлний тэмдэг тусгаарлах, зөөлөрснийг тэмдэглэх, ялгах хоёр үүрэгтэй.

- Эм үгэнд орсон “е” үсэг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдаж байвал “е”-ийн өмнө зөөлний тэмдэг бичиж тусгаарлана. Жишээ нь: өгүүлье, түлхье, хэлхье, үйлдье

- Эр үгэнд орсон зарим гийгүүлэгч зохих байраасаа урагшилж ххь), хойшилж (бол-боль) хэлэгдэхийг гийгүүлэгч зөөлрөх гэнэ. Зөөлөрсөн гийгүүлэгчийг ард нь зөөлний тэмдэг бичиж хатуу гийгүүлэгчээс ялгана. Жишээ нь: тан - тань, бар - барь, туул - тууль

Дэлгэрэнгүй...

Гийгүүлэгч үсгийн дүрэм

     Монгол хэлэнд авиа тэмдэглэдэг 20 гийгүүлэгч үсэг бий. Зөв бичих зүйн үүднээс эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой дөрвөн гийгүүлэгч гэж ангилна.

    Эгшигт долоон гийгүүлэгч: МоНГоЛБааВаР- Эдгээр 7 гийгүүлэгч өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Иймд эгшигт гийгүүлэгч гэнэ. “7”-ийн тоогоор тэмдэглэнэ. Жишээ нь: газар, тохом, хөдөлмөр, үзэл, тасархай, цацрал

Гэвч эгшигт гийгүүлэгчийг эгшиггүй бичдэг хоёр тохиолдол бий.

- Хэлний хойгуурх /ардаа эгшиггүй/ “н” гийгүүлэгчээр төгссөн үгэнд заахын тийн ялгалын нөхцөл залгахад эгшиггүй бичнэ. Жишээ: дүн-дүнг, сан-санг,байшин-байшинг, Галсан- Галсанг, хөвөн- хөвөнг

- Тусдаа бичиж, өгүүлбэрт нэмэлт утга оруулдаг “л”, гуравдугаар биед хамаатуулах утгыг илэрхийлдэг “нь” нөхцөлийг эгшиггүй бичнэ. Жишээ нь: Ах нь ирлээ. Би л явна.

    Заримдаг есөн гийгүүлэгч: ЦооЖоо ЗаСааД ТуШааЧиХ - Эдгээр 9 гийгүүлэгч нь заримдаа хойноо буюу урдаа эгшигтэй, заримдаа аль ч талдаа эгшиггүй бичигддэг учраас заримдаг гийгүүлэгч гэнэ. “9”-ийн тоогоор тэмдэглэнэ.

-  Заримдаа эгшигтэй: Заримдгийн дараа заримдаг орвол аль тод сонсогдох газар нь үгийн үндэс эвдэхгүйгээр эгшиг бичнэ. /9+9+э/ Жишээ нь: мэдсэний, хатаж, модот, модтод, хожид, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.

Харин заримдаг гийгүүлэгч “с”, “х”-ийн дараа заримдаг гийгүүлэгч “т”, “ч” орвол өмнө, хойно нь эгшиг бичихгүй, шууд залгана. Жишээ нь:

Дэлгэрэнгүй...

Эгшиг үсгийн дүрэм

Эгшиг үсэг 13 байна.

Үндсэн эгшиг 7: а, э, и, о, у, ө, ү

Туслах эгшиг 6: я, е, ё, ю, й, ы болно.

     Богино эгшиг: Ерийн, богино хугацаанд дуудах эгшгийг богино эгшиг гэх ба нэг үсгээр тэмдэглэнэ. Үүнд: а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю. Богино эгшгийг хэлэгдэх, сонсогдох байдлаас хамаарч өргөлтөт ба балархай гэж ангилна.

   -   Өргөлтөт эгшиг: Монгол үгийн эхний үеийн эгшиг ямагт тодорхой хэлэгддэг. Тиймээс үгийн нэгдүгээр үеийн богино эгшгийг өргөлтөт эгшиг гэнэ.

   -   Балархай эгшиг: Үгийн нэгдүгээр үеэс хойш орсон бүх богино эгшиг тод биш балархай хэлэгддэг. Тиймээс үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгийг балархай эгшиг гэнэ.

      Урт эгшиг: Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ. Үүнд:

-  Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.

-  я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.

-  Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшгийг гурав давхарлаж бичихгүй.

- Эр үгэнд бичих урт “и” эгшгийг “ы” үсгээр тэмдэглэнэ. Эм үгэнд бичих урт “и” эгшгийг “ий” гэж тэмдэглэнэ. Жишээлбэл: ардын, ордны, өвлийн, дэрсний гэх мэт.

     Хос эгшиг: Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрах, ёйлгор, гуанз, аугаа гэх мэт.

Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ёй, юй хааяа уа, ау гэж тэмдэглэнэ.

Жич: Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй. 

Эр, эм, саармаг эгшиг: а, о, у, я, ё, ю/у/, ы, аа, оо, уу, яа, яу, ёо, юу, иа, ио, иу, ай, ой, уй, яй, ёй эдгээрийг эр эгшиг, э, ө, ү, е, ю/ү /, ээ, үү, еэ,

Дэлгэрэнгүй...